Сайн сууж байна уу?

Шинэ зөвлөгөө нь ирлээ. Хэрвээ та англи хэлнийхээ сонсох, ярих чадварыг сайжруулах тухай бодож байсан бол доорх зөвлөгөөнүүд гарцаагүй танд хүрэх болно.

Өмнөх зөвлөгөөнүүдийг уншиж амжаагүй бол энд дарж уншина уу?

Энэ удаа Сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй болон анхаарах зүйлсийг мэдэж авцгаая!

1. Сонсох стратеги: Англи хэл сурахад эерэг сэтгэлгээгээр эхэл

Англиар эхэндээ сонсох нь маш хэцүү байдаг билээ! Үүнийг хялбар болгохын тулд танд таван зөвлөгөөг хүргэе. Англиар ярихад та өөрийн хамгийн том дэмжигч байх ёстой. Хэрэв та ирээдүйн амжилтынхаа талаар сэтгэл догдлон хүлээж чадвал ахиц дэвшил гаргах нь илүү хялбар байх болно. Таны сайжруулалт таны сэтгэлгээнээс эхэлдэг. Өөртөө итгэж, англиар чөлөөтэй ярьж, ойлгох чадвараа эхэл. Хэдийгээр эхэндээ хэцүү байсан ч гэсэн “хийх боломжтой” гэсэн сэтгэлгээ нь таныг яваандаа үргэлжлүүлэн суралцахад тань туслах болно.

2. Англи хэл дээр сонс, унш, ярь

Англи хэлний мэдлэгээ давтах янз бүрийн аргыг туршиж үзээрэй. Зүгээр л номоо байнга унших хэрэггүй! Ярь! Сонс! Эдгээр үйлдлүүд нь таныг англи хэл сурах олон янзын арга барилд сэтгэлээг тань нээх болно. Ямар ч нөхцөлд ус цас мэт ашигладаг байхын тулд ур чадвар бүрийг тус бүр хөгжүүлэхэд цаг хугацаа зарцуулах нь чухал юм.


3. Олон төрлийн сонсох материалыг сонго

Англи хэл сурахаас гадна бусад сэдвүүдийн талаар мэдээлэл авах боломжтой. Салбар бүрийн мэдээллүүдийг хүлээн авах нь таны үгсийн санг бий болгож, ой санамж, ойлголтыг тань сорих болно. Сонирхож буй Англи хэл дээрх материалыг сонгоорой. Мөн мэдэхгүй сэдвээрээ англи хэлний материалыг сонгож үзээрэй, ингэснээр өөрийн мэдэхгүй зүйлийнхээ ч үгсийн сангаа улам өргөжүүлнэ.


4. Эхлээд гол санааг нь тааварлаарай

Та сонсож байгаа зүйл болон эргэн тойрныхоо нөхцөл байдалд анхаарлаа хандуул. Таны туршлага дээр үндэслэн харилцан ярианд юу орж болох вэ? Цааш яаж үргэлжилж болох вэ? гэж өөрөөсөө үргэлж асуугаарай, ямар утгатай зүйлийн талаар ярилцаж байгааг таамаглан гадарлах боломжтой. Сонсож байхад дараа нь юу гарч ирэхийг таамаглаж үззэрэй. Шаардлагатай хариулт, үгсийн сангаа урьдчилан сураарай. Энэ нь таныг сонссон зүйлдээ бэлтгэхэд туслах болно.

5. Ойлгуулах гээд байгаа санаануудыг ойлгох

Англиар ярихад том хэсэг нь өгүүлбэрийн зөв бүтцийг ашигладаг байх. Англи хэл дээр бид өөр өөр үгсийн дуудлага оруулж тодорхой хэсэгт дуу хоолойгоо өндөрсгөдөг мөн багасгадаг.

Харилцан ярианы хамгийн чухал мэдээллийг ойлгохын тулд түлхүүр үгс дээр анхаарлаа төвлөрүүл. Үг бүрийг ойлгохыг хичээцгээе, учир нь харилцан ярианы талаар үргэлжлүүлж гол санааг таамаглахаас илүү чухал юм. Үүний дараа эргээд харилцан ярианыхаа ерөнхий утгыг ойлгоход та эргэлзээтэй асуулт бүрээ дараа нь шийдвэрлэх боломжтой болно.

Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?

УНШИЖ ЭХЭЛЦГЭЭЕ

Зөвлөгөөг бэлтгэсэн: С.Даваадорж

https://www.facebook.com/lingors/?modal=admin_todo_tour