ХБНГУ-ын Бремен хотноо өчигдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг оролцож 3 дахь удаагаа шигшээд шалгаран цомын эзэд боллоо.

Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болох “Шонхор” нэртэй үзүүлбэрээр оролцож, дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, тэргүүн шагнал хүртлээ. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү багш нар ажиллажээ.

Энэхүү “Шонхор” нэрт гайхалтай үзүүлбэрийн хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нар бүтээсэн бөгөөд тэдний хамтын уран бүтээл ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, Дэлхийн аваргын 3 дахь удаагийн цомын эзэд болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here