
2019 оны 12-р сарын 2-ны өдөр Канадын Торонтогийн Олон улсын хөрөнгийн биржээс Newsfile Corp-аас Монголчуудад таатай мэдээлэл гаргалаа. Учир Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн Steppe Gold Ltd. (TSX: STGO) компаний хэрэгжүүлж буй Алтан Цагаан овоо төсөл буюу “ATO” Gold уурхайг Торонтогийн хөрөнгийн бирж бүрэн зөвшөөрсөн байна. Одоо тус компани нь ойролцоогоор 300,000тн хүдэр олборлож, буталж, баяжуулахад бэлэн болсон. Энэ компанийн олборлолт, бутлах болон овоолох хөтөлбөр үргэлжилж байна. Одоо 2020 оны бүтэн жилийн үйлдвэрлэл хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Степп гоулд ХХК нь төслийнхөө ТЭЗҮ-ийн 2-р шатандаа оруулахаар шахаж ажиллаж байгаа бөгөөд АТО уурхайд өргөтгөл хийхээр ажиллаж байгаа юм. Үүний зорилго нь жилийн алтыг нэмэгдүүлэх явдал бөгөөд жил 150 000 тн чулуулгийн хүдрийг баяжуулж алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавиад байгаа юм байна
2019 оны 12-р сарын 2-ны өдрөөс эхлэн Steppe Gold компанийн ерөнхийлөгчөөр Төмөр-Очирын Батаа албан ёсоор томилогдсон бөгөөд тус компаний хамгийн их хувьцаа эзэмшигч нь Монголчууд юм гэж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд тодотгон мэдээлж байна.

Т.Батаа нь Steppe Gold компанийн үүсгэн байгуулагч бөгөөд одоо хүртэл ажиллаж байгаа компанийн менежмент, өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Т.Батаа өмнө нь тус компаний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Монголын нүцгэн талбайгаас хамгийн орчин үеийн уурхайн бүтээн байгуулалтанд хүргэсэн чадварлаг хүн бөгөөд Монголд олон улсын стандартад нийцсэн алтны уурхайг бий болгож чадсан гэж Торонтогийн хөрөнгийн биржээс мэдэгдсэн байна. Дашрамд дурьдхад Т.Батаа Олон улсын хөрөнгийн биржийн дээрхи хамгийн залуу захирал болсон бөгөөд Монголчуудаас хамгийн анхын олон улсын нээлттэй компаний Ерөнхийлөгч гэж олон улсын хэвлэлүүд онцлон тэмдэглэв. Ямартай ч байсан Монгол улсын уул уурхайн зөв жишиг тогтоож буй уул уурхайн компани болох Степп гоул ХХК нь олон улсын хөрөнгийн биржид нээлттэй компани болсон нь чухал юм. Өөрөө хэлбэл Монголчууд дэлхийн уул уурхайн салбарт том тоглогч болон гарч ирж, Монголчуудын өөрсдийн баялагтаа эзэн болж байгаа сайн жишигийг харуулж чадлаа.