“Алтан намар фестивал 2024” арга хэмжээний үеэр “Улаанбуудайн дуудлага худалдаа”-г цахим болон танхимаар зохион байгууллаа. Тус арилжаагаар Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн 2024 оны хураалтын 20тн хүнсний улаанбуудай, 2023 оны хураалтын 530тн тэжээлийн буудай, 2024 оны хураалтын 228тн тэжээлийн буудайг тус тус арилжсан байна.
Дуудлага худалдаанд:
Улаанбаатар гурил ХК
Түмэн шувуут ХК
Хөвсгөл Алтан Дуулга ХК
Майнд Теч компаниуд оролцлоо.







