Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар ганц бие залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг гурав дахь жилдээ “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулна.

Тус фестивалийг наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон турай тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй. 

Үйл ажиллагаа болох Дөргөн нуур нь Улаанбаатар хотоос 1300 км зайтай.

Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин зэрэг 3 аймгийн заагт орших Их нууруудын хотгор дахь давст нуур юм.

“Жангар фестиваль 3” залуучуудын бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here