“Indeed” үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд зэрэг алсаас ажиллах боломжтой өндөр цалинтай ажлын байруудын жагсаалтыг гаргажээ. Хэдийгээр алсаас ажиллах  ажлын байрны  зах зээл хумигдаж байгаа ч “Indeed”-ийн мэдээлснээр платформ дээрх алсын зайн ажлын зар олон хэвээр байгаа аж. Ажил хайх сайт дээр  2023 оны гуравдугаар сараас 2024 оны гуравдугаар сарын хооронд алсаас нээлттэй ажлын байрны тоо 40 хувиар өссөн байна. “Indeed” компанийн карьерын чиг хандлагын шинжээч Габриэль Дэвис “Бид баримт бичгийг хянагч, шүүх эмнэлгийн шинжээч гэх мэт уламжлалт  ажлыг заавал биечлэн хийх хэрэгтэй гэж боддог байсан ч тийм биш. Өвчтөний бүртгэл эсвэл шүүхийн хэргийн хууль эрх зүйн болон эмнэлгийн бичиг баримт зэрэг өргөн хүрээний тайланг шалгадаг баримт бичгийн хянагчид яг одоо компаниудын хайж буй хамгийн эрэлт хэрэгцээтэй алсаас ажиллах боломжтой мэргэжилтнүүд юм” гэжээ.

Хамгийн эрэлт хэрэгцээтэй, алсаас ажиллах боломжтой ажлын байрууд

1. Баримт бичгийг хянан шалгагч

Дундаж цалин: $123,427

2. Телемедицинийн эмч

Дундаж цалин: $139,412

3. Шүүх эмнэлгийн шинжээч

Дундаж цалин: $106,442

4. Үл хөдлөх хөрөнгийн шинжээч

Дундаж цалин: 103,157 доллар

5. Байгаль орчны ахлах эрдэмтэн

Дундаж цалин: 92,018 доллар

6. Мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн

Дундаж цалин: 99,448 доллар

7. Ахлах ажилтан инженер

Дундаж цалин: $174,743

8. Сошиал медиа стратегич

Дундаж цалин: 81,329 доллар

9. Хөтөлбөрийн шинжээч

Дундаж цалин: 98,392 доллар

10. AI/машины сургалтын ахлах инженер

Дундаж цалин: 170,186 доллар

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here