Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар З. Амарсанаа томилогдлоо. Занданбалын Амарсанаа нь Өмнөговь аймгийн харьяат, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч юм.