Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж, гал түймэрт гурван настай хүүхэд өртөж, нас баржээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.18-ны 16:35 цагт хүлээн авсан байна.
Иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид унтрааж, гал түймэрт өртөж, нас барсан 3 настай хүүхдийн цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Мөн нуруу нь түлэгдсэн 29 настай иргэнийг нийслэлийн яаралтай тусламжийн төвд шилжүүлсэн байна.