Улаанбаатар хотод метро барих метроны олон улсын тендерийн сонгон шалгаруулалтын талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Метроны зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шат өнөөдөр дуусаж, 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн байна. 

Өнөөдөр Үнэлгээний хороо хуралдаж энэ сарын 25-ны өдөр гэхэд тус 20 компанид урилга хүргүүлэх юм байна. Түүний дараагаар ажлын 20-оос доошгүй хоногийн хугацаанд тендер сонгон шалгаруулалтын ажлыг явуулах аж. 

Шалгарсан баг Улаанбаатар метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж байгуулах компанийн тендерийн жишиг баримтыг нийслэлд хүлээлгэн өгөх юм байна. 

Түүний дараа үндсэн инженеринг болон гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр дахь үе шат эхлэх аж. 

Хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагад Улаанбаатар метроны төслийн талаар нэлээдгүй танилцуулгууд явсан. Жишээ татахад 1983 оноос эхлээд Улаанбаатарын метроны анхны төслийн эхлэл тавигдаж хотын төвд таван цооног өрөмдөж анхны датаг цуглуулж байсан гэсэн байсан.

Зарим хэвлэл мэдээлэлд сонгууль дөхсөн суртал ухуулга гэж ярьж байна. Энэ ажлыг улс төртэй бүү хутгаасай, урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй том бүтээн байгуулалтыг Улаанбаатар хотын удирдлагын багууд зориг гаргаад тооцоо судалгаа, санхүүжилтийнхээ график төлөвлөгөөг гаргаад явж байгаа.

Энэ жил инженерингийн ажлаа хийж дуусгах, техник төхөөрөмжүүдээ оруулж ирнэ гэсэн шахуу ажиллаж байна” гэв. 

зураг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here