Дэлхийн нэр хүндтэй “The Voice of Mongolia” телевизийн шоуг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа юм. Тус шоунд урлагийн гэр бүлээс гаралтай бяцхан дуучин Д.Гоомарал шүүгчдийг төдийгүй үзэгчдийг бишрүүлээд байна. Тэрбээр 11 настай бөгөөд үеийнхэнээсээ үнэхээр онцгой нэгэн гэдгээ харууллаа.
Түүний аав нь Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр цэрэг, эх орны сэдэвтэй дуунууд гочлон дуулдаг бөгөөд 2015 онд “Поклономися” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан. Мөн “Universe Best Songs” анхдугаар наадамд оролцож, шилдэг оролцогчоор шалгарч байсан юм. Өнгөрсөн жил мөн ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан ИСААК ДУНАЕВСКИЙН нэрэмжит олон улсын дуулаачдын IX дэхь уралдааны тэргүүн байрыг эзэлсэн.
Түүний дүү Б.Одмандах 2018 онд “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцож байснаар нь танина. Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУСТА Д.Сарантуяагийн удирдлага дор флеит хөгжимчнөөр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, профессор Х.Уртнасангийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр тус тус төгсжээ. Тэрбээр “UBS” телевизийн “Universe best songs-2012” наадмын шилдэг 25 оролцогчдын бөгөөд 2018 онд “Voice of Mongolia” шоуны гуравдугаар шат хүртэл амжилттай оролцсон нэгэн.
Түүнчлэн тэдний ээж дуучин болохыг ихэд хүсэж мөрөөдөж явжээ. Энэ талаар, Б.Дэлгэрбаяр Миний ээж Tsetsegdelger Amarsaikhan дуучин болохыг хүсдэг байсан ч амьдралын эрхээр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Гэхдээ үр хүүхдүүд минь миний хүсэл мөрөөдлийг биелүүлж өгч байгаа гэж ярьдаг юм. Ээжээ таны хүсэл мөрөөдөл маш том юм аа” гэлээ.