Улаанбаатар хотод Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт метро барихаар болсон. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтттай холбоотойгоор УИХ-ын дарга асан З.Энхболд дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, “МАН метро барихыг харахад миний нас гүйцэхгүй. МАН-ын 103 жил байгуулах гээд чадаагүй коммунизмыг үзсэн нэг ч монгол хүн байхгүйтэй адил. Яг адил худал амлалт” гэжээ.