Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийг тоолж, бүртгэлжүүлж байж, татаас олгох талаар онцолжээ.
Тэрээр, Автобусаар үнэгүй зорчдог иргэдийн татаас гэж жил бүр автобус компаниудад 240-250 тэрбум төгрөг төсөвлөдөг. Автобусанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй хүүхдүүд, ахмад настан, цагдаагийн албан хаагч зэрэг иргэдийг тоолохгүйгээр төрөөс нийтийн тээврийн салбарт татаас өгөөд байгаа хэлбэрийг өөрчилье гэж байгаа юм. Хүн тоолно гэж ярьсан нь ийм учиртай. Ингэхийн тулд программ хангамжийн асуудлыг шийднэ.
Судалгаагаар нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь л нийтийн тээврээр зорчиж байна. Ийм хангалтгүй тоо хэмжээтэй байхад төр автобус компаниудад татаасыг нь бүтэн олгож ирсэн байна.
Тиймээс автобусаар үнэгүй зорчих эрхтэй хэдэн хүн тээвэрлэсэн байна гэдгийг нь харж, тоолж байж мөнгөө төлөх шударга зарчимд шилжье л гэж байгаа асуудал. Ингэж байж автобусны жолооч, ажилчдынхаа цалинг нэмнэ.