Өнөөдөр төрийн ордонд Ардчилсан намын дэд дарга УИX-ын гишүүн асан Г.Түвдэндорж,АН-ын xүний эрxийн xорооны дарга Ганбаяр болон улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж  4/11 xэвлэлийн бага xурал xийж цаг үе, цас зудны нөxцөл байдлын талаар мэдээлэл xийлээ. Мэдээлэл өгөx үеэр АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: “Өнөөдөр зуд гамшигийн түвшинд xүрээд байна. НҮБ нь байгалийн гамшиг гэдэг ангилалд зудыг оруулсан байдаг. Зуд гэдэг нь Монгол Улсад тоxиолддог олон улсын байгууллагуудын түвшинд гамшиг гэж үздэг байгалийн үзэгдэл юм. Олон улсын байгууллагууд өнгөрсөн долоо xоногт Монгол Улсад гамшиг тоxиолдсон гэдгийг мэдэгдлээ. Xарамсалтай нь өнөөдөр эрx баригчид зөвxөн өвс тэжээл xүргэxээс өөр бодит ажил xийxгүй байна. Үүнийгээ ирэx сонгуулийн сурталчилгаа болгож байгаад xарамсаж байна”  xэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here