Иргэн Э.Цэрэнсугар нь 23 настай, таван сартай охины хамт нийтийн байрны умгар өрөөнд амьдардаг. Охиныг 2 сартай байхад ээж нь хаяад явсан бөгөөд ганц нэг удаа асууж байгаад, одоо огт холбоо тасарсан байна. Аав охин 2 энэ сарын 29- нд өрөөгөө суллаж өгөх ёстой боловч очих газаргүй тэд Монголын ард түмнээс тусламж хүсэж байна. Тэрбээр өмнө нь зэвсэгт хүчний 350-р ангид гэрээт цэрээр, барилга, мал нядалгааны газруудад ажилладаг байжээ.
Цахиур.мн сайтад өгсөн ярилцлагадаа “Охиноо хоёр сар гарантай байхад Дундговь аймгийн Луус сумаас мянгат малчин гэр бүл охиныг минь өргөж авахыг хүссэн ч өгч чадаагүй. Асрамжийн газар очсон ч өөрийн үр болохоор бас л чадаагүй. Өөрийн гэртэй болчихвол охиноо аваад явчихаж чадна гэж бодож байна” гэлээ.
Ийнхүү Монголын ард түмнээсээ тусламж хүсэж байна.
Хандивын данс: Э. Цэрэнсугар 5450497171 Хаан банк