Уламжлалт анагаах ухаанд аяга долоох нь гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болдог төдийгүй хоолойн элдэв өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга гэж үздэг. Үүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг “Монгол Домч” сурвалжид мэдээлснээр “Хэлийг уртаар гаргаж дээш хамрын үзүүрт, доош доод эрүүнд нь олон дахин хүргэдэг. Цай, хоол идсэнийхээ дараа аягаа сайн долоож байх нь хоолой өвдөж халуурч буй үед хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Учир нь гүйлсэн булчирхай нь хэлний угт орших хос булчирхай юм. Энэ булчирхай нь хэлээ сайн хөдөлгөөгүйгээс болж хоол ундаар залгигдсан гаднын бичил биетүүд тэнд шүүгдэн үлддэг. Шүүгдэж, хуримтлагдсаар буцаан гадагшлуулж дийлэхээ болих үед үрэвсэж эхэлдэг юм. Түүнчлэн аягыг долоохдоо аягаа эргүүлэлгүй, харин толгойгоо хоёр тийш хөдөлгөн долоох хэрэгтэй гэж уламжлалт анагаах ухаанд зөвлөдөг. Их халуунтай зовуурьтай байсан ч толгой дээр хүйтэн мөсөн жин тавиад энэ дасгалыг хийхэд эдгэдэг” гэжээ.

Түүнчлэн хорьдугаар зууны дунд үеэс олон мянганы туршид уламжлан ирсэн Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг өөрчлөгдөн суурин соёлд шилжсэнээр хооллох соёл, аяга тавагны хэрэглээ, ариун цэвэрт ихээхэн өөрчлөлт оржээ. Эрт цагт монголчууд уудам тал, алтай хангай, говь нутагтаа дураар нүүдэллэн цөөвтөр гэртэй хот айл, зарим тохиолдолд ганц гэрээр амьдарч хүн бүхэн өөр өөрийн ногдсон аягатай, арчиж цэвэрлэдэг алчууртай, түүнийгээ хийж явдаг аяганы ууттай байжээ. Өөрийн аягаа байнга авч явдаг байсан монголчууд хол ойрын айлд очоод өврөөсөө аягаа гарган цай ууж, хоол идээд хоолойн гүйлсэн булчирхайн маш сайн дасгал болох аягаа долоож, аяганыхаа алчуураар арчиж цэвэрлээд явдаг байсан тул бохир аягаар дамжих элдэв өвчин, тэр дундаа амны хөндийн өвчин, ходоодны бадган хорхой буюу хеликобактериас тун сайн хамгаалдаг байжээ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here