Булган аймгийн Булган суманд гал түймрийн улмаас хоёр сартай нярай угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ.
Өнөөдөр буюу /2023.02.23/ -ны өдрийн 02:27 цагт ОБЕГ-т амбаар шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Уг гал түймэрт иргэн С-ын 6*13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4*5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг тус аймгийн Онцгой байдлын албан хаагчид 47 минутад унтраажээ.