Өнгөрсөн сард Японы гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд Украинд төрсөн Каролина Шийно нэртэй эмэгтэй ялалт байгуулсан. Гадаадад төрсөн мөн Япон эцэг юм уу эхгүй эмэгтэй тус улсын гоо бүсгүйгээр шалгарсан нь сошиал орчинд маргаан дэгдээсэн юм.
Тэгвэл нэгэн сэтгүүл түүнийг гэр бүлтэй хүнтэй амрагийн харилцаа үүсгэсэн гэж мэдээлсний дараа Шийно титмээ хүлээлгэн өгч буйгаа мэдэгджээ. Японы гоо бүсгүйн холбоо энэ талаар даваа гарагт /2024.02.05/ мэдэгдэл хийхдээ түүний титмээс татгалзах хүсэлтийг хүлээн авч, хэд хэдэн маргаан дэгдээхэд хүргэсэн үйлдлээ хариуцлагатай тунгаах болно гэсэн байна.
Мөн тус холбоо ивээн тэтгэгчид, тэмцээний шүүгчид гэх мэт холбогдох бүх хүмүүсээс уучлал гуйж, гоо бүсгүйн титэм энэ жилийг дуустал эзэнгүй байна хэмээжээ.
Шийно өөрийнхөө харьяалагддаг “Free Wave Co.” агентлагт тэр эрэгтэйг гэр бүлтэй гэдгийг нь мэдсэнийхээ дараа харилцаагаа тасалсан гэж хэлсэн тул тэмцээний зохион байгуулагчид эхэндээ түүний талд байсан юм.
Гэвч “Free Wave Co.” даваа гарагт мэдэгдэл гаргахдаа Шийног тус эрэгтэйтэй үргэлжлүүлэн уулзсаар байсан гэжээ. Үүний дараа Шийно уучлал гуйж “Маш их асуудал үүсгэж, намайг дэмжсэн хүмүүсийн итгэлийг алдсандаа харамсаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Kyodo News