Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо 2024.01.31-2021.02.04 өдрүүдэд Корпорейт Конвейншн центрт тоглогдох гэж байна.

Энэхүү бүжгэн жүжгийг хамгийн анх (2023.06.29) Дорноговь аймгийн Их баяр наадмаар Сайншанд хотын цэнгэлдэх хүрээлэнд задгай тайзнаа нутгийн олны хүртээл болгож байсан түүхтэй.

Тайзны урлагийн цоо шинэ бүтээлийн Гүйцэтгэх продюсераар Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл болж байна. Мөн хөгжмийг МУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээч СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажилласан. Тус уран бүтээлийн багт 150 орчим уран бүтээлч ажиллаж байна.

Түүнчлэн Б. Алтанжаргал “Үлэмжийн чанар” дууг дуулж клипжүүлсэн нь удахгүй цацагдана.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here