Отгонтэнгэрийн УТХГ-т биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ.

Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллалаа. Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ойн туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээг Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газруудын 200 кг хужир тавилаа. Уг 2 цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд 5 байршилд 44 бүл согоо, 8 байршилд 10 буга, 2 бор гөрөөс бүртгэгдсэн бөгөөд 2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор 2 байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан байсныг авч үр дүнг гарган ажиллалаа. Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг амьтны дүрс бичигдсэн байна.

Энэ хугацаанд Ямаат хэсгийн , Сонгинот, Сайхан дэнж, Үстийн нуур, Балчгар, Цуурай, Тангадын хавчиг, Хөшөөтийн ам, Чавганц, Алаг хад зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, 4 иргэнд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

Эх сурвалж: Ойн газар

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here