Монгол Улсын “Дархлаажуулалтын тухай” хуульд заасны дагуу дархлаажуулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулж, төв орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, сум, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан дархлаажуулах тусламж үйлчилгээг хүргэлээ.
Эрүүл мэндийн сайдын А/473 тоот тушаалын дагуу 21 аймаг, 9 дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төв, төрөх эмнэлэг дархлаажуулалтын 585 нэгжид нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, дархлаажуулалтын цахим бүртгэл болон дархлаажуулалтын нэгжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжиж ажиллах хүсэлтийг ХӨСҮТ -өөс хүргүүлсэн. Төслийн нэгжээс дэмжлэг үзүүлж 891,964,359 төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмж буюу
Олон үйлдэлт принтер – 585
Сувилагчий зэвэрдэггүй ган төмөр тэргэнцэр – 585
Эмийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн иж бүрдэл цүнх – 585
Дижитал термометр – 585
Үзлэгийн ор, кушетка – 585
Эмнэлгийн хэрэгслийг ариутгах зориулалтын төмөр хайрцаг – 585 тус тус хүлээн авчээ.
Эх сурвалж: ХСҮТ