Жем Интернэшнл ХХК – GEM International LLC групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдааны цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.

Тус барилдааны тасалбар авсан үзэгчдээс 5 азтан шалгаруулж мөн цагтаа ирсэн 250 хүнд компанийн зүгээс шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэх юм байна.

Барилдаан бямба гараг буюу нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here