Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.08-наас 14-ны өдрүүдэд) 30,236 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Өмчлөх эрхийн эсрэг 87, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, бусад 2 хэрэг байна.
Мөн 50,392 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 45,093 зөрчлийг шийдвэрлэж, шүүхээр 421 зөрчлийг шийдвэрлүүлсэн.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1,623, Танхайрах 161, Хүний биед халдах 435, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 201, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 43,061 болон бусад төрлийн зөрчил байна.
Түүнчлэн хүүхдийн эрхийг зөрчсөн 93 иргэнд 27,900,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 201 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 12, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 27, сураггүй алга болсон хүн 44, шүүхээс даалгасан хүн 100, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Эх сурвалж: ЦЕГХМТ