УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: “МоЭнКо” ХХК компани гэрээнд тусгасан үүргээ биелүүлэлгүй өдийг хүрсэн.Цахилгаан станц барина гээд барилгүй 13 жил болсон. Коксын үйлдвэр барина гээд бас л бариагүй. Тийм болохоор одоо стратегийн ордод авах цаг нь болсон. Ард түмэн байгалийн баялгийнхаа үр шимийг бүрэн хүртэхгүй, амласан ажлууд нь хийгдэхгүй бол бид уул уурхайгаа энэ компанид ухуулах шаардлага байхгүй. Монголын АРД ТҮМЭН, Монголын ТӨР Стратегийн ордоо бүрэн мэддэг болж, нийт иргэдээрээ ҮР АШГИЙГ НЬ ХҮРТЭХ ЁСТОЙ! гэжээ

МоЭнКо ХХК нь Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд (МЕК) компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here