Монголын хувцас загвар хөгжлийн ордоны төгсөгч, дизайнаруудын урласан хувцас, брендүүдийн танилцуулга, загварын мини шоу, moodboard болон эскиз зургийн үзэсгэлэн олны хүртээл болно.
Төгcөгчдийн бүтээл, монгол дизайнаруудын урласан хувцас болон брендүүдийг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг монголын 8 бренд хамтран зохион буйгаараа онцлог юм. Үүнд:
Энэ сарын 6-ны 13 цагт Little heaven coffee shop, Монголын урчуудын эвлэлийн хороонд зохион байгуулагдах бөгөөд загвар сонирхогч хүн бүхэнд нээлттэй.
FDD house of Mongolia нь хувцас загвар уран зураг сонирхогчид, хувцас дизайнарууд, урлагийн болон бусад мэргэжлийн байгууллагад чиглэсэн хувцас дизайнаруудыг цалинтайгаар мэргэшүүлэх хүүхдийн уран зураг, загвар зургийн сургалт болон бүх төрлийн хувцасны загвар боловсруулах зорилготой. Мөн монгол орны цаг уурын нөхцөл, ахуй амьдрал, урлаг соёлын судалгаанд тулгуурласан загварлаг хувцас үйлдвэрлэх судалгаа загвар боловсруулалт, сургалт үйлдвэрлэл хосолсон төрийн бус байгууллага юм.