Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр гол, мөрөн, нууруудын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа тул цаг товчлох, цаг хожих үүднээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сануулж байна. Манай орны зарим гол мөрөн нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос нимгэрч харз, халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж мөс хэврэгшиж эхэлсэн байна. Тухайлбал, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Сэлэнгэ мөрөн Орхон гол, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нимгэрчээ. Байнгын ажиглалт хэмжилттэй гол мөрөн нууруудын мөсний зузааныг 2022 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-50 см нимгэн байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here