Хятадын дарга Ши Жиньпиний дор 10 жил ажилласан Ли Көцян төрийн зөвлөлийн ерөнхий сайдын албан тушаалаас буулаа. Ли Көцян тэтгэврийн нас нь болсон гэх шалтгаанаар өнгөрсөн аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын их хурлаар Улс төрийн байнгын хорооноос хасагдсан. Бээжин хотын их сургуульд хууль, эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн Ли Көцян нь 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын үед улс төрд хөл тавьж, 1990-ээд онд Хэнань мужийн захирагчаас улс төрийн карьераа эхлүүлж, намын нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшжээ.  

Бээжин хотноо хуралдаж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлаар ирэх таван жилд шинэ Ерөнхий сайдаар удирдуулах төрийн дээд албан тушаалтнуудын шинэ бүрэлдэхүүнийг нэмж сонгож, батлах юм. Ли Көцяны оронд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Цян яригдаж буй. Тэрбээр Ши Жиньпинийг мужийн захирагч байхад удирдлага дор нь ажиллаж байсан нэгэн бөгөөд цар тахлын үеэр Шанхайд хатуу хөл хориог авч хэрэгжүүлснээр олонд танигдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here