Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэвлэлийн хурлаар мэдээлэл хийлээ. Нислэгийн тийзний үнэ буурч байна. Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлд “МИАТ” ТӨХК 1.2 сая, Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК 2.2 сая төгрөгөөр нислэг үйлддэг болсон. Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж тийзний үнэ 2 дахин буурсан. Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож хямд тийз, хүртээмжтэй нислэг, үйлчилгээний чанарт цаашид үр дүн гаргахад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхаарч байна. Ингэснээр жилдээ 3 сая зорчигч тээвэрлэх боломж бий болгосон гэдгийг тэрээр хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here