БНСУ руу долоо хоногт 70 нислэг үйлддэг болно.

0
297

Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж өвлийн улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 2,500 суудлын багтаамжтай 9 давтамжийг 3,350 багтаамжтай 12 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 2,500 суудлын багтаамжтай 11 давтамжийг 3,350 багтаамжтай 15 удаагийн давтамжтай, зуны улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 5,000 суудлын багтаамжтай 18 давтамжийг 6,000 багтаамжтай 22 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 5,000 багтаамжтай 20 давтамжийг 6,000 багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон. Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 585 суудлын багтаамжтай 3 давтамжийг 1,200 суудлын багтаамжтай 6 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцон суудлын багтаамж болон давтамжийг нэмэгдүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here