Өмнөд Солонгос төдийгүй Ази даяар өргөнөөр хэрэглэх болсон кимчи буюу даршилсан байцаа нь 2023 оны 10 супер хүнсний нэгээр шалгарчээ. Хоол тэжээлийн 757 мэргэжилтний хийсэн хүний биед өндөр шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүний судалгаагаар кимчинээс гадна йогурт, дарсан ногоонууд, комбуча цай багтсан байна. Мөн үр, жимс, авокадо, самар, навчит ногоонууд, усны ногоонууд, ногоон цай, эртний үр тариа болон амьтны гаралтай бус сүү нь хүний биед өндөр шим тэжээлтэй гэдгийг олж тогтоожээ. 

Дархлааны тогтолцоо, гэдэсний эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид илүү сайн судалж мэдэх болсныг хоол тэжээлийн мэргэжилтнүүд сайшаасан ч инфляциас болоод хүнсний чанарт бус үнэ хямдад татагдах болсныг ч анхааруулсан байна.

Кимчи нь пробиотик, антиоксидант, антимутаген, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бодисуудаар баялаг учраас сүүлийн жилүүдэд илүү өргөн хүрээнд тархах болсон. 

2020 онд хийсэн судалгаагаар Өмнөд Солонгост Covid-19-ийн нас баралтын түвшин бага байгаа нь кимчиний хэрэглээтэй холбоотой гэж тайлбарлажээ. Өмнөх судалгаагаар кимчи нь бусад исгэсэн хоолтой зэрэгцэн залуу хүмүүсийн үс уналтыг бууруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here