Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнтэй гарчээ. Үүнд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
  • эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин 2022 оны 1 дүгээр сард 15.1 хувь гарч байсан бол 2023 оны 1 дүгээр сард 12.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурчээ. Инфляц оны эхний сард 12.3 нэгж хувь гарсны 5.8 (47.3 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here