Хичээл сургууль эхэлсэн учир ирэх долоо хоногт томуугийн дэгдэлт нэмэгдэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

Одоогоор улсын хэмжээнд томуугийн халдвар алаг цоог “улбар шар” түвшинд байгаа ч хүндрэх эрсдэл ихэсчээ. Мөн ханиад томуу их байгаагаас цэцэрлэг, сургуульд явах хүүхдүүдийн ирц буурсан байна. Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд долоо хоног тутамд энэ хувь нэмэгдэх үзүүлэлттэй байгаа тул амны хаалт заавал зүүхийг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here