Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар өссөн байна. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр эрчим хүчний систем 1474 МВт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

2022-2023 оны өвлийн горимын төлөвлөлт 2.45 хувиар нэмэгдсэн нь гадна агаарын температур олон жилийн дунджаас илүү өндөр байгаатай холбоотой гэдгийг  “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас тайлбарласан байна.

 Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг зарлан хуралдуулах үеэрээ дулааны болон дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд богино хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээний тооцооллыг гаргаж танилцуулахыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here