Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулах болсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Энэхүү өөрчлөлтөөр Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөн зохицуулалт өөрчлөгдөж байгаа бөгөөд Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргилын замын хөдөлгөөний зохион байгуулалтын ажил 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхэлнэ.
Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Мөн Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.
ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод Зайсан тойруугаа тойроод баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд өөрчлөлт орж байна. Мөн ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх юм байна.
Өөрчлөлт орох нийтийн тээврийн зургаан чиглэл:
- Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан
- Ган хийц-Ханын материал-Зайсан,
- Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын авто бааз-Согоотын гудамж,
- Зайсан-Офицеруудын ордон
- Зайсан- Цэцэг төв-11 дүгээр хороолол
Богдхан амралт-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд байна.