Өмнөд Солонгосын Инчон олон улсын нисэх буудалд Хятадаас ирсэн найман хүн тутмын нэг нь Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарч байгаа тухай тус улсын THE KOREA TIMES сонин мэдээлжээ.

Өмнөд Солонгос нь тус улсад ирсэн аялагч бүрээс цар тахлын шинжилгээ авах журмыг дагаж мөрдөж буй.

БНСУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлснээр Инчонд өнгөрсөн Пүрэв гаригт Хятад улсаас 1247 аялагч ирсэн бөгөөд эдгээрээс нисэх онгоцны буудлын шинжилгээний төвүүдэд ПГУ-ын шинжилгээнд хамрагдсан гадаадын 278 зорчигчийн 12.6 хувь буюу 35 нь эерэг гарсан байна. Өмнөх өдөр нь ирсэн гадаадын зорчигчдоос 31.4 хувь нь эерэг гарчээ. 

Эрүүл мэндийн албаныхан эдгээр аялагчдыг явахын өмнөх болон ирсний дараах шинжилгээний хоорондох 48-50 цагийн зөрүү нь вирусийн нууц үе байж болзошгүй гэж тайлбарласан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here