Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн  дээр мэдээллэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here