Манай улсын 26 ААН Узбекстан улсад мах, махан бүтээгдэхүүн экспорлох боломжтой болжээ. Монгол Улс, Узбекистан улстай “Мал эмнэлэгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийг 2019 онд байгуулснаар тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болсон бөгөөд энэ оны 12 дугаар сард манай улсын 9 ААН-д нэмж зөвшөөрөл олгосон байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортложээ. Манай улсын мах экспортлогч ААН-үүд нядалгааны олон улсын “халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Узбекистан, Казакстан, Иран, Азербайжан зэрэг оронд мах нийлүүлэх боломжтой болсон байна.
