Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох алба хэлтэс 7 хоног бүр иргэдтэй уулздаг уламжлалтай. Уулзалтаар өөрсдийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 40-р хорооны иргэн н.Цэрэнбалжидын тавьсан байрны доор усны ундарч байгаа гэх хүсэлтийн дагуу 72-р хотхоны 3-р байранд очиж мэргэжлийн байгууллагатай газар дээр нь ажиллалаа.

Мэргэжлийн байгууллагын зүгээс хэлэхдээ тухайн байрны доор булгийн ус оргилж гарсан зүйл байхгүй. Бид шаардлагатай арга хэмжээг авсан. Өвөл цагт оргилдоггүй мөртлөө зун цагт усанд автаад байгаа учир хөрсний ус орж ирж байх магадлалтай. Шаардлагатай ажлыг хийсээр байгаа учир дүгнэлт гарна. Дүгнэлт гарсан даруйд арга хэмжээ авч ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here