Шинэ 7 хоногийн мэнд дэвшүүлье. Манай Баянзүрх дүүрэгт сайд нарын 2, ХӨСҮТ, ХСҮТ, Монгол-Япон гээд олон эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг боловч дүүргийн тодотголтой харьяаллын эмнэлэг байхгүй. Байсныг нь 1997 онд хувьчлагдсан байдаг.

Тиймээс дүүргийн эмнэлэгтэй болгохын тулд миний бие Ж.Чинбүрэн гишүүнтэй хамтраад салбарын сайдаас эхлээд шат шатанд асуудлыг хөндөж байгаа. Тухайлбал

Шинээр улсын эмнэлэг барих, шаардлагатай газар чөлөөлөлтийг хийх

1997 онд хийгдсэн хувьчлалын асуудлыг эргэж харах гэх мэт шаардлагатай судалгаа, мэдээллийг цуглуулж ажиллаж байна.

Мөн нэгэн сайхан мэдээг дуулгахад Баянзүрх дүүрэгт эрт илрүүлгийн явуулын шинжилгээний ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд 100 хүн тутмын 5-6 нь хорт хавдрын эхний шатанд байгаа нь тогтоогдсон. Шинжилгээнд хамрагдаж, асуудлыг хүндрэхээс нь өмнө мэдэж авсан иргэд эрүүл мэнд, сайн сайхны төлөө зөв ажил зохион байгуулсанд баярласан талархсан сэтгэлээ илэрхийлсэн.

Итгэлийг зүтгэлээр хариулж, цаашид хичээн ажиллах болно оо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here