Монголын Хоккейн холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолтууд дуусаж 4 баг үлдлээ. Үлдсэн 4 хоорондоо тоглож 2 хожсон багууд нь аваргын төлөө тоглох юм. Өнөөдөр Steppe arena мөсөн ордонд Шарын гол баг Отгон од-Бласт багийг буулгаж авсан бол Эрдэнэтийн хангарьд баг Дархан багтай тоглон эхний үед 3:8-аар хожигдсон боловч хоёрдугаар үеэс тоглолт нь илт сэргэж улмаар тоглолт дуусахад 19:10 харьцаатай Дархан багийг илт давуу, итгэл төгс буулгаж авлаа. 2 баг 2022.02.11-нд дахин тоглох бөгөөд Эрдэнэтийн хангарьд баг ахин хожвол аваргын төлөө тоглох эрхтэй болох юм. Ингээд Эрдэнэтийн хангарьд багийн дасгалжуулагч, ахлагч, довтлогч болон дэмжигч, фанатуудаас яриа авснаа хүргэж байна.