Иргэний нисэхийн үндэсний төвийн холбоо, навигаци, ажиглалтын алба стандартын гэрчилгээ авлаа. Холбоо, навигаци, ажиглалтын алба нь чанарын менежментийн тогтолцооны шинэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр стандарт хэмжил зүйн газраас MNS ISO 9001:2016 стандартын гэрчилгээгээ гардан авлаа. Мөн Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний алба аудит шалгалтад өндөр амжилт үзүүлж ИНД-172 (Иргэний нисэхийн дүрэм)-ын дагуу олгогдсон гэрчилгээг 3 жилээр сунгууллаа. Тус аудит шалгалт нь:
• Холбоо навигаци;
• Нисэхийн цаг уур;
• Нисэхийн мэдээллийн үйлчилгээ ;
• Нисэхийн аюулгүй байдал;
• Хэрэглэлийн нислэгийн журам;
• АТТ, холбогдох баримт бичгийн бүрдэл гэсэн чиглэлээр шинэчлэн батлагдсан дүрмийн дагуу явагдсан юм. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, түүний нэгж нь энэ удаагийн аудит шалгалтад өндөр үзүүлэлттэй шалгагдаж 172-01 дугаартай гэрчилгээг 3 жилээр сунгууллаа. Ингэснээр ИНД-172 дүрмээр гэрчилгээжсэн, Иргэний нисэхийн тухай хуулийн 24.1 хэсэгт зааснаар Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа олон улсын өнгөрөлтийн болон тус улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж буй олон улс, орон нутгийн агаарын хөлгүүдэд нислэгийн удирдлага, нислэгийн мэдээллийн болон анхааруулах үйлчилгээг 24 цагийн турш аюулгүй, үр ашигтай байдлыг хангаж үзүүлдэг байгууллага болохоо бататгав.
Төгсгөлд нь өнгөрсөн долоо хоногийн буюу 2021 оны 12 дугаар сарын 12-19-ны өдрийн хооронд хийгдсэн нислэгийн мэдээллээс хүргэе.
• Олон улсын өнгөрөлт-2089
• Чингис Хаан ОУНБ-159 нислэг
• Буянт-Ухаа НБ-29 нислэг үйлдэгсэн байна.