Дэлхийн криптовалютын зах зээлийн үнэлгээ анх удаа $3 их наядад хүрсэн тухай Даваа гарагт CoinGecko судалгааны байгууллага мэдээлжээ.

“Крипто зах зээлийн өсөлт гайхмаар хурдтай байна. Мэдээж тодорхой хэмжээний хөөсрөлт байж болох ч бас тодорхой хэсэг нь бодитой байна. Крипто уламжлалт санхүүгийн ертөнцөд нэвтрэх замаа засаж, бүгд үүнд нэгджээ” гэж SwissQuote байгууллагын шинжээч Айпек Озкардеская хэлсэн байна.

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткоины ханш өнгөрсөн сард $66,000 давсан нь түүхэн дээд үзүүлэлт байв. Тэгвэл өчигдөр дахин энэ хэмжээнд хүртэл өссөн байна.

Хоёр дахь том криптовалют этериумын ханш өчигдөр бас түүхэн дээд хэмжээндээ буюу $4,768 хүрчээ.

Аравдугаар сард санхүүгийн нэг төрлийн бүтээгдэхүүн болох биткоины фючерсийн ETF (exchange-traded fund) Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалагдаж эхэлсэн юм.

Ингэснээр биткоинд хөрөнгө оруулах боломж улам бүр нээлттэй болжээ.

Дэлхий даяар цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой инфляц өсөж байгаа. Хөрөнгө оруулагчид биткоиныг инфляцаас хамгаалах нэг хэрэгсэл гэж харах болсон нь түүний ханшийн өсөлтөд бас нөлөөлсөн гэж судлаачид дүгнэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here