Охид, Эмэгтэйчүүдийн эсрэг Хүчирхийлэлтэй Тэмцэх 16 Хоногийн аян Дэлхий даяар энэ өдөр эхэлж байна. Монгол улсад энэхүү аяныг Яг одоо! #хүчирхийллийг цэглэе уриатайгаар зохион байгуулж, аянаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг олон нийтэд таниулах, энэ чиглэлд анхаарал хандуулах, түүнээс урьдчилан сэргийлж ажиллахыг уриалах юм.#16DAYS#ANTIGBV#ЯГОДОО!





