Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 28 төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах 4 байр нийт 31 байгууллагад /“ДП-2Т” бодисоор/ 1 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2020.11.11-16 өдрүүдэд зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа асрамж халамжийн 28 төвд 806 хүүхэд амьдарч байгаа бөгөөд хатуу хөл хорионы үед хүүхдүүдийг гаргахгүй, багш ажилтнуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэн ажиллаж байна.






