Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйчдэд өдөр тутмын ажлын явцад өөртөө стресс менежмент хийх, харилцан бие биеэс туршлага солилцох, сэтгэлзүйн трейнинг хийх арга барил эзэмшүүлэх зорилгоор Монгол улсын боловсролын Их сургуулийн Сэтгэлзүйн үйлчилгээний төвтэй хамтран сэтгэл зүйчдийн мэргэжлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг сэтгэл зүйчид оролцож байгаа бөгөөд чиглүүлэгч багшийн тусламжтайгаар стресс менежментийн болон сэтгэлзүйн трейнингийн тодорхой арга барилуудад суралцаж байна. Сэтгэл зүйчдийн мэргэжлийн зөвлөгөөн Улаанбаатар Их сургууль дээр байрладаг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөгөө, боловсролын онол, арга зүйн төв дээр зохион байгуулагдаж байна. Үйл ажиллагаа нэг өдрийн турш үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here