#UB_Volunteer үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа хувь хүний хөгжлийн болон сайн дурын ажилтны ойлголт, түүний мөн чанарын тухай сургалтууд маань үргэлжилсээр байна. Бид 10.08-наас 10 ны хооронд:
1. Хүнс, Технологийн политехник коллеж
2. Монгол Солонгосын политехник коллеж
3. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хөгжмийн сургууль
4. Үйлдвэр урлалын политехник коллеж
5. Глобал удирдагчийн сургууль дээр тус тус сургалтуудаа орсон ба нийт 610 багш, сурагчид хамрагдсан байна.








