Тус аян нь #ХАЙРТАЙ_ХҮМҮҮСЭЭ_ХАМГААЛЬЯ, #СҮҮДЭР_БҮҮ_ТУСГА ариун доор зохиогдсон ба “Эерэг тэмүүлэл” ТББ, JCI Mongolia Олон улсын байгууллага, Нийслэлийн цагдаагийн газар, Улаан загалмай нийгэмлэг, “Монголын Бодибилдинг фитнесийн холбоо” ТББ-уудтай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 06:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эртэч Монгол” хөтөлбөрийг хамтран зохион байгууллаа.Үйл ажиллагааны гол зорилго нь цахим орчноор дамжуулан залуучуудад цар тахлын үед амны хаалтаа тогтмол зүүж, “хайртай хүмүүсээ хамгаалцгаая” уриалгыг нийгэмд хүргэх мөн нийслэлийн цагдаагийн газраас санаачлан зохион байгуулж байгаа “Сүүдэр бүү тусга” аяныг нийгэмд түгээх юм.Мөн “Монголын Бодибилдинг фитнесийн холбоо”-ноос Эртэч Монгол хөтөлбөрт хамрагдсан залуучуудад өглөөний фитнес дасгал хийж, залуучуудын сайн дурын клубийн гишүүд флаш моб бүжиг хийж, цахим орчноор дамжуулан залуучуудад нөлөөллийн ажлыг зохион байгуулсанаар онцлог юм. Тус үйл ажиллагаанд нийт 250 гаруй залуучууд хамрагдсан болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here