Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Иргэдийн оролцоотой ногоон хот” аяныг санаачлан эхлүүлж иргэдийг нийслэл хотынхоо ногоон байгууламжийг хайрлан хамгаалах, мод тарьж, ургуулан иргэдийн оролцоотойгоор ногоон хотыг цогцлоох уриалгыг гаргалаа.
Уг аяны хүрээнд:
Нийслэл хотын 9-н дүүрэгт иргэддээ үлгэр дуурайлал болж хашаа болон амьдарч буй орчноо өөрийн санаачилгаар ногоон төгөл болгон таатай орчныг өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн гэр бүлүүдийг алдаршуулах, сошиал орчинд харилцан туршлага солилцох байдлаар холбогдох боломжийг бий болгож өгсөн байна.
- “Иргэдийн оролцоотой ногоон хот” 5 цуврал контент хийж, Нийслэл хотын иргэд, тэр дундаа залуучууд руу чиглэсэн эрүүл цэвэр ногоон хотыг цогцлоох уриалгыг дэвшүүлэн ажилласан байна.
- Модны ач тус, экологи, эдийн засгийн үр өгөөжийг танилцуулсан танин мэдэхүйн цуврал постер бэлтгэн түгээсэн.
- Модыг хэрхэн тарих талаар А5 хэмжээтэй 8 нүүр бүхий 600 ширхэг гарын авлага хийж иргэд, залуучууд, төрийн болон ТББ-уудад тараав.
- Нийслэл хотын иргэд, тэр дундаа залуучууд руу чиглэсэн эрүүл цэвэр ногоон хотыг цогцлоох уриалгыг дэвшүүлсэн масс мессеж иргэдэд түгээв.
- “Иргэдийн оролцоотой Ногоон хот”, “Модыг моод болгоё” зэрэг 12 ширхэг туг далбаа хэвлэж олон нийтийн газраар аялуулав.
- “Иргэдийн оролцоотой Ногоон хот”, “Модыг моод болгоё” зэрэг лого бүхий амны хаалт /маск/ хийж иргэд залуучууд, төрийн болон ТББ-уудад тараав.
- “Иргэдийн оролцоотой Ногоон хот”, “Модыг моод болгоё” зэрэг уриалга бүхий фэйсбүүк фрэйм хийж сошиал орчинд түгээсэн.
- Хороод, сургууль, эмнэлгүүдийн гадна байрлах дугуйн зогсоолын самбарууд дээр “Ногоон хот”, “Ногоон Улаанбаатар”, “Хот Ногоон БолГоё” уриалга тависан.