Хуульч Ч.Өнөрбаяр өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэлтэй холбоотойгоор тэрээр “Монгол улсын Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн заалт дагавар хууль дээр биш Үндсэн хуульд энэ оны тавдугаар сарын 25-аас хэрэгжихээр заасан. УИХ-аас холбогдох хуулиуд орж ирвэл дагаж мөрдөнө гэж Ерөнхий сайд хэлсэн. Ерөнхий сайдад ямар хүн хуулийн зөвлөгөө өгдгийг мэдэхгүй ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох хугацааг зөв хэлээд өгөөч. Тавдугаар сарын 24-өөс мөрдөгдөнө гээд буруу яриад байна. Тэгэхээр Ерөнхий сайд та Үндсэн Хуулиа уншаагүй байна.

УИХ-аас Ерөнхий сайд танд гэрийн даалгавар өгсөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг энэ оны нэгдүгээр сарын 9-ны өдөр УИХ-д батлан гаргасан. Энэ тогтоолоор Ерөнхий сайдад Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг хариуц гэж үүрэг даалгавар өгсөн. Тэгэхээр хуулийн төслийг УИХ биш Ерөнхий сайд та өөрөө боловсруулах ёстой гэв.

https://medee.mn/Ц.Анударь

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here