Бид өмнөх дугаараараа Netflix дээрх Солонгосын шилдэг цувралуудын талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн билээ.

Тэгвэл энэ удаагийн дугаараараа кино ертөнцөд тэсрэлт хийсэн Kingdom цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэх гэж байна. 

1. NETFLIX ORIGINALS

Netflix Originals гэдэг нь тус компанийн захиалгаар бүтсэн цувралууд юм. Ихэнх тохиолдолд энэ төрлийн кинонуудыг бид зөвхөн Netflix сайтаас л үзэх боломжтой байдаг. Тэгвэл Kingdom нь тус компанийн хамгийн анхны Солонгос цуврал юм. 

2. ХАНХҮҮ LEE CHANG-ИЙН ДҮР

Kingdom цувралын Lee Chang ханхүүгийн дүрийг жүжигчин Ju Ji-Hoon тун чадварлагаар бүтээсэн. Та бүхэнд сонирхуулахад Netflix-ийн зүгээс уг дүрийн саналыг анх Song Joong-Ki-д тавьсан ч тэрээр санал хүлээн авах үедээ хуримын бэлтгэл ажилтай гээд завгүй байсан учир татгалзсан аж. 

3. ЖҮЖИГЧИН JUN JI-HYUN ДАРААГИЙН БҮЛЭГТ…

Бидний зүрхэнд My Sassy Girl, Legend of the Blue Sea зэрэг кинонуудаараа хоногшсон, БНСУ-ын хамгийн нэр хүндтэй эмэгтэй жүжигчдийн нэг Jun Ji-Hyun нь уг цувралын хоёрдугаар бүлгийн төгсгөлд гардаг бөгөөд гуравдугаар бүлгийн гол дүр болох аж. Түүний тоглосон дүрийн хувьд үзэгчид маш олон янзын таамаг дэвшүүлээд байна. Ямартай ч Ji-Hyun-ийг энэ цувралд дүр бүтээж байгаа явдалд шүтэн бишрэгчид нь туйлын баяртай байгаа гэнэ. 

4. АНХНЫ ЗОМБИТОЙ ЦУВРАЛ

Kingdom нь БНСУ-ын хувьд зомби буюу амьд үхдэлийн талаар өгүүлэх анхны олон ангит кино. Гэсэн хэдий ч тэд зомбитой кино бүтээх тал дээр аль хэдийн туршлагажаад авсан гэдгийг бид Train to Busan, Rampant зэрэг бүрэн хэмжээний киноноос харж болох билээ. 

5. ШИНЭ ӨНЦӨГ

Ихэнх зомбиний талаарх кинонд тэд яг юунаас болж үүссэн, тэднийг хэрхэн эдгээдэг зэрэг асуудлуудыг тэр бүр дүрсэлдэггүй. Тэгвэл уг цувралд энэ асуудлуудыг маш энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарласан байдаг. 

6. КОМИК НОМООС СЭДЭВЛЭСЭН

Уг цувралыг The Land of the Gods комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. 

7. ШИЛДЭГ ЖҮЖИГЧДИЙН БҮРДЭЛ

Энэхүү уран бүтээлийг тодотгох бас нэгэн зүйл нь маш олон алдартай жүжигчид тоглосон явдал юм. Бүр хамгийн жижиг туслах дүрүүдэд ч ахмад, нэгдүгээр зэргийн жүжигчид тоглосон тул уг цувралыг Шилдэг жүжигчдийн бүрдэл хэмээн нэрлээд байгаа билээ. 

8. 10 БҮЛГИЙН ТУРШ ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖТОЙ

Kingdom цувралын зохиолч Kim Eun Hee хэлэхдээ:

-Хоёрдугаар бүлэг үзэгчдийн таашаалд хүрч чадвал дараагийн бүлэг гарах нь цаг хугацааны л асуудал. Мөн амжилттай явсаар л байвал үйл явдал 10 бүлгийн туршид ч үргэлжлэх боломжтой гэжээ. 

WWW.YOLO.MN Э.Цовоо 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here