Сүүлийн хэдэн сар дэлхий даяар тархан цочроогоод байгаа цар тахлын үед далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг ДЭМБ, ЭМЯ-наас анхааруулсаар байгаа.

Гэтэл манай улсад томоохонд тооцогдох зарим худалдааны төв энэ анхааруулга санамжийг эс тоож байгаа нь иргэдийн эрүүл мэндийн эсрэг санаатай сөрөг үйлдэл хийж байгаа мэт дүр зураг харагдах боллоо. Тухайлбал, Скай хайпермаркер ХХК-ийн БНСУ-аас импортолсон далайн гаралтай 318 кг бүтээгдэхүүнд гүний хяналт шалгалтыг хийхэд импортын мэдэгдэлгүй, бичиг баримтын зөрчилтэй байсан тул гаргасан зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгуулийн арга хэмжээ авч барагдууллаа.

                                                                     Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here